Page 3 - 2017-2018 ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ХАМГААЛСАН ОУСИС-ИЙН МАГИСТРАНТУУДЫН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ХУРААНГУЙ 1-Р БОТЬ
P. 3

ТОГТВОРТОЙ ЗҮРХНИЙ БАХ ӨВЧНИЙ ҮЕД ХИЙГДЭХ УЛАМЖЛАЛТ ЗАСАЛ


                                          ЭМЧИЛГЭЭНИЙ АСУУДАЛ

                                                                                     БААТАРЫН УУГАНБАЯР



              ҮНДЭСЛЭЛ

              Дэлхийн  Эрүүл  Мэндийн  Байгууллага  (ДЭМБ)-аас  2017  онд  гаргасан  судалгаагаар
        дэлхийн  хүн амын өвчлөлийн  43  хувь,  нас  баралтын 80  хувийг  халдварт  бус  өвчин  эзэлж

        байгаа  бөгөөд  түүний  дотор  зүрх  судасны  өвчин,  чихрийн  шижин,  хорт  хавдар,  уушгины
        архаг өвчин тэргүүлж байна. Монгол Улсын хувьд 2016 оны байдлаар хүн амын өвчлөлийн

        дунд  халдварт  бус  өвчний  тэргүүлэх  таван  шалтгааны  гуравдугаарт  зүрх  судасны

        тогтолцооны өвчин  (10000 хүн амд 1007.6) орж, энэ өвчний улмаас жил бүр 5000-5500 хүн
        нас барж байгаа нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

              Зүрх судасны өвчин, түүний дотроос зүрхний бах өвчин нь хүний амьдрал, амь насанд
        нь аюул учруулахуйц зүрх судасны өвчлөлийн үндэс болдог. Иймээс энэ өвчнийг уламжлалт

        заслын аргаар эмчлэх оновчтой аргуудыг тодорхойлох шаардлага урган гарч байна.


              СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО

              Тогтвортой  зүрхний  бах  өвчнийг  эмчлэх  уламжлалт  засал  эмчилгээний  аргуудын  үр
        дүнг үнэлэх, эмчилгээний оновчтой аргыг боловсруулах.



              СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

              Уг  судалгааны  ажилд  шинжлэх  ухааны  судалгааны  арга  зүйн  хувьд  санамсаргүй

        түүврийн  арга,  асуумжийн  арга,  статистикийн    аргуудыг  ашиглан  явуулна.  Оролцогчийн
        аюулгүй байдал, ёс суртахууны хэрэгцээ шаардлагыг хангах болон тогтвортой зүрхний бах

        өвчтэй  өвчтнүүдийн  өвчний  байдлыг  сайжруулахын  тулд  Европын  ба  Монгол  Улсын
        стандарт удирдамжийн дагуу тогтвортой архаг зүрхний бах өвчний талаарх зөвлөмж бүхий

        удирдамж/зааварчилгааг дагаж мөрдөнө.  Гурван бүлэгт  хуваагдсан бүх өвчтнүүдэд үндсэн
        эмчилгээ ижил хийгдэнэ.

              Түүнчлэн Монгол Улсын эмнэлгийн нөхцөл болон эмнэлзүйн удирдамжийн дагуу ЗБӨ-н

        хурц  сэдрэлт  өгч  буй  өвчтөнд  ЗБӨ-н  эсрэг  эмийг  бичиж  өгнө.  Бүлэг  бүр  эрүүл  мэндийн
        боловсрол  болон  эмийн  үндсэн  эмчилгээ  зэрэг  суурь  эмчилгээг  ижилхэн  хийлгэнэ.

        Судалгааны хугацаа нийт 20 долоо хоног бөгөөд эхлэх үе, эмчилгээний үе, ажиглалтын үе
        гэсэн  3  үе  шаттай  болно.  Бидний  зүгээс  ЗБӨ  өвчний  сэдрэлт  болон  намдалтын  талаар

        тэмдэглэл  хөтлөхийг  оролцогчдоос  шаардана.  Энэхүү  тэмдэглэл  нь  эмчилгээ  эхлэхээс


                                                            3
   1   2   3   4   5   6   7   8