Page 12 - 2016-2017 ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ХАМГААЛСАН ОУСИС-ИЙН МАГИСТРАНТУУДЫН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ХУРААНГУЙ 3-Р БОТЬ
P. 12

The long needle supports the strand, circulation and supports the link between the techniques of

        sexual study  or multiple  disks.  For  this reason  it  is appropriate for the  treatment  of  spondylotic

        radiculopathy. According to this study, the long needle is more effective than normal. Therefore,
        long needles are widely used in treatment.





             APRI БОЛОН FIB-4 ИНДЕКСИЙН ИЛРҮҮЛЭГ, ОНОШЛОГООНЫ ХҮЧИН


                                     ТӨГӨЛДӨР БАЙДЛЫН СУДАЛГАА
        ҮНДЭСЛЭЛ

        Дэлхий дахинд С вирусийн халдвартай  185 сая орчим хүн байгаагаас  350,000 нь жил бүр

        нас бардаг бөгөөд В вирусийн архаг халдвартай 240 сая орчим хүн байдгаас, мөн жилдээ

        650,000 хүн нас бардаг байна. Манай улсад өнөөдрийн байдлаар ойролцоогоор 113782 хүн
        С вирусийн, 201387 хүн В вирусийн халдвартай гэсэн тооцоо гарсан.

        Элэгний В болон С вирусийн  архаг халдварын эмчилгээг  хийхэд элэгний фиброзын зэргийг
        тодорхойлох  шаардлагатай  байдаг.  Олон  жилийн  турш  элэгний  биопси  шинжилгээ  алтан

        стандарт  байсан  ч  нас  баралтын  эрсдэлтэй  (0.03-3%),  инвазив  ажилбар  юм.  Тиймээс
        элэгний фиброзыг хэмжих найдвартай инвазив бус аргачлалын хэрэгцээ өндөр байдаг. Олон

        улс  оронд  хэт  авианд  тулгуурласан  эластографи  болон  ийлдсийн  шинжилгээнд
        тулгуурласан  индексүүд  (жишээ  нь:  APRI  ,FIB4,  FT  )  ашиглаж  байна.  Гэвч  эластографийн

        тоног төхөөрөмж өндөр өртөгтэй. Иймээс APRI болон FIB-4 индексийн аргыг хязгаарлагдмал

        боломжтой газруудад эластографийн оронд хэрэглэхэд илүү тохиромжтой гэж үзсэн. Манай
        орны  хувьд  мөн  дээрх  зөвлөмжийг  удирдамждаа  тусгасан  байдаг  учир  дээрх  аргуудыг

        дэлгэрүүлэн судлах шаардлагатай байна.


        СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО
        Гепатитын  В  болон  С  вирусийн  шалтгаантай  элэгний  архаг  өвчтэй  хүмүүсийн  элэгний

        фиброзын    инвазив  бус  оношлогоонд    фиброскан  /  FS  /  ашигласан  үр  дүнг  APRI,  FIB-4

        индекстэй харьцуулж оношлогооны мэдрэг болон өвөрмөц  байдлыг тодорхойлно.
        СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

        УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвд хэвтэн эмчлүүлсэн аланин аминотрансферазын хэмжээ

        ≤ 2 х ХДХ (хэвийн дээд хэмжээ) хүртэл , элэгний В болон С вирусийн архаг халдвартай 100
        өвчтөнийг санамсаргүй түүврийн аргаар  сонгоно. Хяналтын бүлэг болгон 100 эрүүл хүнийг

        хамруулна.  Бүх  өвчтөнд  фиброскан  шинжилгээг  хийх  ба  УНТЭ-ийн  лабораторт  хийгдсэн
        шинжилгээний үзүүлэлтүүдийг ашиглан APRI ба FIB-4 индексийг тооцоолж гаргана.





                                                           12
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17