Page 8 - 2016-2017 ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ХАМГААЛСАН ОУСИС-ИЙН МАГИСТРАНТУУДЫН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ХУРААНГУЙ 3-Р БОТЬ
P. 8

дээр боловсруулна. Эмчилгээний өмнөх ба дараах амьдралын чанар, сэтгэл ханамжийг т-

        тестээр шинжилнэ.


        ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:

              Ботокс  тарилгыг  хэт  хөлрөлтөнд  ашигласанаар  хөлрөлтийн  асуудлыг  гаж  нөлөө,

        хүндрэл багатайгаар 50-90% шийдэж амьдралын чанарыг сайжруулна, мөн дор хаяж 6 сар
        хөлрөлтийг багасгана.

        ХАВСРАЛТ:
        Хэвлэлийн тойм 1: 2009 оны 7 сараас 2010 оны 7 сар хүртэл хэт хөлрөлттэй 16-41 насны 39

        хүнд БТА хийж 12 сарын турш ажиглаж үнэлсэн. Иод-цардуулын сорилоорхөлрөлтийн зоныг
        тодорхойлж байгаа нь бичсэн судалгааны ажилтай ойролцоо болсон, хийх стандарт нь ижил

        боловч тарих БТА тун их байна.

        Хэвлэлийн тойм 2:  145 үйлчлүүлэгчийг санамсаргүй түүврийн аргаар сонгож 200 тун БТА
        тарьсан. Хэт өндөр тун тарьсан ч үр дүн ижил байсан. Хөлрөлтийг Гравиметрээр үнэлэхэд

        хөлс ялгаралтын хэмжээ дунджаар 160 мг-аас 40 мг хүртэл буюу 75% буурсан байна. Энэ
        судалгаанд гравиметрээр хөлрөлтийг үнэлж байгаа нь судалгааны төслийн маань аргазүйд

        тусгагдсантай ижил байна. .
        Хэвлэлийн тойм 3:2007-2008 онд 2 жил дараалан 50 хүний суганы хэт хөлрөлтийг БТА-аар

        эмчилж  судалсан.  Хүмүүсээ  Иод-цардуулын  сорил  хийж  шалгаруулж  авсан.  Хөлрөлтийн

        зоноо  Иод-цардуулын  сорил  тавьж  тодорхойлж  БТА-ыг  тарихад  эхний  тарилтаар  хөлс
        ялгаралт  дунджаар  50%  буурч,  давтан  тарилтаар  80%  буурч  байсан.  Тарих  техник  нь

        судалгааны маань төсөлд тусгагдсан техниктэй ижил техникээр хийгдсэн байна.

        Хэвлэлийн тойм 4: Анхдагч хэт хөлрөлттэй 18-75 насны суганы хэт хөлрөлт нь өдөр  тутмын
        амьдралд  нь  саад  болдог  465  хүнээс  320  хүнийг  санамсаргүйтүүврийн  аргаар  судалгаанд

        хамруулсан. Иод-цардуулын тестээр хөлрөлтийн зоныг  тодорхойлж 10-15 цэгт 50 тун БТА-г
        тарихад тарилгын үйлдэл хурдан илэрч дунджаар 16 долоо хоног барьж байсан. Хөлрөлтөнд

        тарих  дундаж  тун  судалгааны  маань  төсөлд  бичсэн  тунтай  ойролцоо  бөгөөд  судлахаар
        зорьж байгаа зорилгуудтай маань ойролцоо байна.

        Хэвлэлийн тойм 5: БТА-ыг суганы хэт хөлрөлтийн эмчилгээнд хэрэглэж 16 сар хянаж үүсэж

        болох  гаж  нөлөө,  хүндрэлийг  илрүүлэх  зорилготой  судалгаа.  207  хүнээс  174  хүнийг
        судалгаанд  хамруулсан.  4  дэхь  долоо  хоногт  гравиметрээр  хэмжихэд  хөлрөлт  50%-аар

        буурч байсан ба ноцтой гаж нөлөө, хүндрэл үүсээгүй  байна. Гаж нөлөө, хүндрэлийг үнэлж
        байгаа нь судалааны маань төсөлтэй уялдаж байна.

                                                     ABSTRACT

        BACKGROUND



                                                            8
   3   4   5   6   7   8   9   10   11   12   13