Page 5 - 2016-2017 ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ХАМГААЛСАН ОУСИС-ИЙН МАГИСТРАНТУУДЫН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ХУРААНГУЙ 3-Р БОТЬ
P. 5

Судалгааны ажлын зорилт:

        1. ЦЗ-ын мэс заслын дараах хүндрэл, нас баралтын шалтгаануудыг тогтоох
        2. Шалтгаанд нөлөөлж буй зарим хүчин зүйлүүдийг тодруулах

        3. Мэс заслын эмчилгээний аргуудыг харьцуулан судлах
        Судалгааны  хэрэглэгдэхүүн  ба  арга  зүй:  Цөсний  замын  мэс  заслын  хүндрэл,  нас  баралтыг
        судлахдаа ретроспектив дескриптив судалгааны загварыг ашигласан. Судалгааны ажлыг хөдөө орон

        нутаг  Төв,  эмнэлгүүдийг  материал  болон  мэдээллийн  баазыг  түшиглэн  2016-2017  онд  хийсэн.
        Түүврийн шатанд улсын болон аймгийн хэмжээнд 2012-2016 онд хийгдсэн цөсний замын мэс заслын

        мэдээллийг ашигласан.
        Үр дүн:
              Цөсний  замын  өвчлөлд  нас  хүйсийн  нөлөөг  авч  үзэхэд  насны  хувьд  хамаарал  бага  насны

               хэлбэлзэл  өргөн  байгаа  ба  40-59  насныхан  харьцангуй  их  өвчилсөн  байна.  Хүйсний
               харьцаанаас  харахад  талаас  илүү буюу  дийлэнх  эмэгтэйчүүд  өвчилж  байна.  Цөсний  замын

               өвчнөөр өвчилж мэс засалд орсон үйлчлүүлэчдийн дотор хөдөлмөрийн насны боловч ажил
               эрхэлдэггүй,  эсвэл  суугаа  ажилтай  хүмүүс  илүүтэй  өвчилж,  өөх  тос,  давс  ихтэй  хоол  иддэг
               хүмүүсийн  хувьд  цөс  чулуужих  өвчин  үүсч  байгаа  байдал  харагдаж  байна.  Хорт  зуршлын
               хувьд.  Архи,  тамхины  хэрэглээ  нь  цөсний  замын  өвчин  үүсэхэд  нөлөөлж  байна.  Ялангуяа

               архины  хэрэглээ  нь  цөсний  замын  өвчин  сэдрэх  нэг  шалтгаан  болж  байна.  Мөн  цөсний
               замын өвчлөлд архаг өвчний нөлөөлийг өвч үзэхэд элэгний архаг үрэвсэл, бөөрний архаг

               үрэвсэл, элэг-бөөрний хавсарсан үрэвсэлтэй бол цөсний замын идээт болон чулуут үрэвслээр
               өвчлөх магадлал өндөр байна
              Цөсний замын чулуу үрэвсэвсэх өвчнөөр өвчилсөн үйлчлүүлэгчдийн ихэнх (60-70%) нь гэрээр

               өөрөө  өөртөө  эмчилгээ  хийж  цаг  хугацаа  алдсан  байна.  Цаг  хугацаа  хожимдож  эмнэлэгт
               хандсанаас  шарлалт  үүсэх,  элэг  хатуурах,  Элэг  цөсний  замын  хавдар,  цөсний  замын

               бөглөрөлт, нойр булчирхайн цочмог үрэвсэл, холангит, бөөрний дутагдалд орох хүндрэлүүд
               илэрсэн байна. Нийт хүндэрсэн тохиолдлуудын ихэнх тохиолдолд олон давтан нээлттэй мэс
               засал хийх нь нас баралтыг ихэсгэх шалтгаан болж байна.

              Дурангын мэс заслын гол онцлог давуу тал нь өвчтөнд мэс заслын дараа зовиур бага өгдөг
               эдгэрэлт хурдантай байдаг учир мэс заслын дараа шархны хүндрэл гардаггүй 1-2 удаа боолт

               хийлгэдэг онцологтой. Иймд олон хоног эмнэлэгт эмчилгээ боолт хийлгэж хэвтэх шаардлаггүй
               бөгөөд дундажаар 2-3 хоноод гарч байна. Нээлттэй мэс засалд орсон хүмүүсийн ихэнх нь  цаг
               хугацаа  алдаж  эмнэлэгт  хандаж  байгаа  ба  харахад  цөсний  хүүдийн  цочмог  үрэвсэлтэй,

               хүндрэлтэй үед энэ аргыг илүү их сонгон хийж байна.  Өөрөөр хэлбэл ЦЕЦ-ын чулуу шарлалт,
               хавдар,  ЦЕЦ-ын чулуу хүндрэх гэх мэт хүндэрч ирсэн тохиолдлуудад ихэвчлэн нээлттэй мэс

               заслын аргыг сонгосон байна.

        Дүгнэлт

            1.  Цөсний замын мэс заслын хүндрэл, нас баралт олон улсын түвшингээс өндөр байна




                                                            5
   1   2   3   4   5   6   7   8   9   10