Page 4 - 2016-2017 ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ХАМГААЛСАН ОУСИС-ИЙН МАГИСТРАНТУУДЫН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ХУРААНГУЙ 3-Р БОТЬ
P. 4

ЦӨСНИЙ ХҮҮДИЙ АВАХ МЭС ЗАСЛЫН ДАРААХ ХҮНДРЭЛ

                                                  ТОВЧ ХУРААНГУЙ
        Судалгааны ажлын үндэслэл- Хэвлийн хөндийн мэс заслаас ЦЗ-ын мэс засал мухар олгойн дараа
        хоёрдугаарт  ордог.  Сүүлийн  30  гаруй  жилд  анагаах  ухааны  практикт  хэт  авиан  шинжилгээ  өргөн

        нэвтэрсэнтэй холбоотой цөс чулуужих өвчний оношлогоо сайжирсан боловч төгс эмчилгээний арга
        нь  мэс  засал  хэвээр  байна. (4)  Одоог  хүртэл  цөсний  чулууг  уусгах  эмийн  эмчилгээний  арга  төгс

        шийдэгдээгүй,  цөсний  чулууны  нягтрал  болон  хэт  авиан  шинжид  тулгуурлан  цөсний  чулууны  мэс
        заслын  эмчилгээг  сонгох  асуудал  маргаантай  байна.  МУ-д  2007-2016  онд  ЦЗ-ын  мэс  засал  2.24
        дахин,  механик  шарлалтын  мэс  засал  1.3  дахин  ихсэж  нийт  хүн  амын  1.1%  механик  шарлалтаар

        өвдсөн  байна.  (5)  Мөн ЦЗ-ын мэс засал нь тохиолдлын тоогоор нийт мэс заслын 5-рт, нас баралтаар
        3-р байр эзэлдэг. Манай орны хувьд ч цөсний хүүдийн чулуут үрэвслийн улмаас мэс засал хийгдэх
        хүний тоо жилээс жилд ихсэж үүнээс үүдэн гарах хүндрэл ч төдийлэн буурахгүй байна.

        2012 онд ЦЗ-ын мэс засал 4440 хийгдэж  хүндрэл 11 (0.24%), нас баралт 9 (0.20%) тохиолдсон бол
        2016  онд  ЦЗ-ын  мэс  засал  6940  хийгдсэнээс  хүндрэл  20  (0.29%),  нас  баралт  16  (0.23)  болж
        нэмэгдсэн. Иймд ЦЗ-ын мэс заслын хүндрэл, нас баралтын шалтгааныг тогтоох шаардлага тулгарч

        байна.
        Судалгааны ажлын зорилго: Завхан аймгийн мэс заслын тасагт хийгдэж байгаа цөсний замын мэс

        заслын  дараах  хүндрэл,  нас  баралтын  шалтгаан,  түүнд  нөлөөлөх  зарим  хүчин  зүйлсийг  судлаж
        үнэлгээ өгч судлах
                                                            4
   1   2   3   4   5   6   7   8   9