Page 3 - 2017-2018 ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ХАМГААЛСАН ОУСИС-ИЙН МАГИСТРАНТУУДЫН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ХУРААНГУЙ 2-Р БОТЬ
P. 3

ДАВСАГНЫ ШИЛЖВЭР ЭСИЙН ХАВДРЫН ИЛРҮҮЛЭГТ ЭСИЙН


         ШИНЖИЛГЭЭ БА ШЭЭСНИЙ БИОМАРКЕРУУДЫН ОНОШИЛГООНЫ ХҮЧИН

                                  ТӨГӨЛДӨР БАЙДЛЫГ СУДАЛСАН НЬ

                                                                                  БАТБААТАРЫН ГАНЗОРИГ


        СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮНДЭСЛЭЛ
        Давсагны хавдрын ямар ч хэлбэр нь ихэвчлэн дунд болон ахимаг насны хүмүүст тохиолддог.

        Давсагны  хорт  хавдрын  90-ээс  дээш  хувьд  шилжвэр  эсийн  гаралтай  хавдар  тохиолддог
        бөгөөд  хүйсийн  хувьд  эрэгтэй,  эмэгтэй  7:1  харьцаатай  байна.  Шилжвэр  эсийн  гаралтай

        хавдрын 80-аас дээш хувьд салст (Tis, Ta) болон салстын доорхи давхарга руу (T1) нэвчсэн,

        булчинт  давхарга  руу  нэвчээгүй  байдаг  ба  жилийн  дотор  47%  нь  дахилт  өгдөг.  Давсагны
        хавдрыг  эрт  илрүүлэх  болон  хавдартай  өвчтөнийг  хянах  алтан  стандарт  бол  давсаг

        дурандах ажилбар бөгөөд уг ажилбар нь инвазив буюу өвчтөнд өвдөлттэй, өртөг зардалтай

        арга ба нийт тохиолдлын 10%-д хавдрыг алдаж өнгөрөөдөг. Эсийн шинжилгээ нь шилжвэр
        эсийн хавдрын оношлоход хамгийн түгээмэл хэрэглэгддэг инвазив бус оношилгооны арга. Уг

        шинжилгээний  өвөрмөц  байдал  маш  өндөр  боловч  мэдрэг  байдал  28-100%  байна.  Олон
        улсын  практикт  шээсний  эсийн  шинжилгээ,  Парисын  ангиллыг  өндөр  зэрэгт  давсагны

        хавдрыг оношлоход хамгийн түгээмэл хэрэглэж байна.
        СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО

        Давсагны  шилжвэр  эсийн  хавдрын  илрүүлэгт  орчин  үеийн  эсийн  шинжилгээ  ба  шээсний

        биомаркерудын оношилгооны хүчин төгөлдөр байдлыг судлах
        СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

        Давсагны  хавдар  эсвэл  давсагны  хавдрын  сэжигтэй  гэсэн  өгүүлэмжтэй,  эмнэлзүйд
        гематуритай  өвчтөнүүдээс  институтийн  зөвлөлийн  зөвшөөрөлтэйгээр  давсаг  угаасан

        угаадсыг сорьц болгон авна. Шээсний сорьцыг 2 үе шаттай центрифугдаж, бэхжүүлэн эсийн
        шинжилгээ  болон  шээсний  4  төрлийн  маркеруудаар  шинжилнэ:  Hemoglobin  Dipstick,  BTA

        Stat,  NMP22  Bladder Chek  ба  Immuno  Cyt.  Судалгааны  үр  дүнг  эсийн  шинжилгээг  дангаар

        болон  4  биомаркеруудтай  хослолоор  мэдрэг  чанар,  өвөрмөц  чанар,  эерэг  үр  дүнгийн
        үзүүлэлт, сөрөг дүнгийн үзүүлэлтээр үнэлнэ. Р утга 0.05-аас бага үед ач холбогдолтой гэж

        үзнэ.


        ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

        C, H, B, N, I-ийн өвөрмөц ба мэдрэг чанар давсагны хавдрын зэрэглэлээс хамаарна. I-ийн
        мэдрэг  чанар  хамгийн  өндөр  62%  боловч  өндөр  зэрэглэлийн  давсагны  шилжвэр  эсийн

        хавдарт N 92% хамгийн өндөр байхад эсийн шинжилгээ 84% байна. Өвөрмөц чанарын хувьд
        эсийн  шинжилгээ  хамгийн  өндөр  86%  гэсэн  судалгаа  байна.  Өндөр  зэрэглэлийн  давсагны

                                                            3
   1   2   3   4   5   6   7   8