Page 6 - 2017-2018 ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ХАМГААЛСАН ОУСИС-ИЙН МАГИСТРАНТУУДЫН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ХУРААНГУЙ 2-Р БОТЬ
P. 6

Элэгний  хавдрын  эрт  үеийн  оношлогоо  болон  эмчилгээнд  Р21  (циклин  хамааралт

        киназагийн ингибитор) уургийг ашиглах боломжийг судлах, үр дүнг үнэлэх


        СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ


        Хавдар Судлалын Үндэсний Төвийн (ХСҮТ) элэг цөс нойр булчирхайн тасгийн амбулториор
        2018-2020  оны  хооронд  хавдар  байж  болох  зовиурын  улмаас  эмнэлэгт  хандаж  буй  100

        үйлчлүүлэгчийг  сонгон  цусны  сийвэнд  р21  уургийн  түвшинг  тодорхойлно.  Мөн  дээрхи
        хугацаанд ХСҮТ-ийн элэг цөс нойр булчирхайн тасагт элэгний хавдрын улмаас хэвтэн элэг

        тайруулах мэс засал эмчилгээ хийлгэх өвчтөнүүдийн хавдар бүхий тайрагдсан эдээс сорьц

        цуглуулан  хавдар  бүхий  элэгний  эдийн  зарим  хэсгийг  аван  -80  градуст  хөлдөөнө,  үлдсэн
        хэсгийг  4%  формалины  уусмалд  хийн  өрөөний  температурт  24  цаг  бэхжүүлэн  дараа  нь

        лаанд бэхжүүлнэ. Хавдар бүхий элэгний эдэд р21 уургийн агууламж, уургийн экспресслэгдэх
        байдлыг  western  blot,  имуногистохимийн  аргаар  тодорхойлох.  AFP  болон  р21  уургийн

        хооронд  шууд  хамаарал  байгаа  эсэхийг  цусан  дахь  p21              болон  AFP-ны  агууламжийг

        тодорхойлон үнэлнэ.

        ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН


        Р21  уураг  нь  эсийн  мөчлөгийн  G1/S  болон  G2/M  хяналтын  цэг  дээр  саатаж,    ДНХ-гээ

        засварлах  эсвэл  эсийг  программчлагдсан  үхэлд  орох  хувь  заяаг  шийдвэрлэх  үүрэгтэй  тул
        элэгний хавдар хүндэрч эцсийн шатруу ойртойх тусам элэгний эдэд р21 уургийн агууламж

        бага байна. Мөн элэгний хавдар бүхий өвчтөнүүдийн цусанд р21 уураг, AFP-ны хамаарлыг
        судалсанаар элэгний хавдарын эрт үеийн оношлогоонд р21 уургийг ашиглах боломжтой гэж

        үзэж  байна.  P21  уургийн  эсийн  мөчлөгийн  тодорхой  үед  саатуулах,  хавдрын  ургалтыг

        зогсоох  шинж  чанарт  үндэслэн  цаашид  элэгний  хорт  хавдрын  эмчилгээнд  ашиглах
        боломжтой гэж таамаглаж байна.


        ТҮЛХҮҮР ҮГ


        Элэгний хавдар, эсийн мөчлөг, р21 уураг


                                                     ABSTRACT


        INTRODUCTION


        Mongolia is one of the nations with the highest incidence of hepatocellular carcinoma (HCC)  in
        worldwide. It occurs in 78,1 cases per 100,000 population each year and is attributable to a high

        prevalence of chronic viral hepatitis. Although universal vaccination for hepatitis B virus has been
        implemented  and  sterilization  of  medical  devices  is  being  improved,  the  prevalence  of  chronic



                                                            6
   1   2   3   4   5   6   7   8   9   10   11