Page 10 - 2017-2018 ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ХАМГААЛСАН ОУСИС-ИЙН МАГИСТРАНТУУДЫН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ХУРААНГУЙ 2-Р БОТЬ
P. 10

өвчтөнд  хийх  зэрэг  өвчтний  аюулгүй  байдлыг  хангах  олон  улсын  зорилтыг  бид  ажилдаа

        хэрэгжүүлэхийг  зорьж  ажиллаж  байна.  Өнгөрсөн  3  жилийн  хугацаанд  тус  эмнэлэгт  175

        бүслэхүйн нуруу нугаламын мөгөөрсөн жийргэвчийн ивэрхийг засах мэс засал орсон бөгөөд
        2015,  2016  онуудад  ихэнхи  мэс  заслыг  ерөнхий  унтуулгын  дор  хийж  байсан.  2016  оноос

        дээрхи мэс заслыг эпидурал мэдээгүйжүүлгийн дор хийж эхэлсэн. Ерөнхий болон эпидурал

        мэдээгүйжүүлгийн байдлыг судлан мэдээгүйжүүлгийн аюулгүй байдлыг сайжруулах нь  энэ
        судалгааг хийх үндэслэл болов.

                                                           Зорилго
        Бүслэхүйн нуруу нугаламын мөгөөрсөн жийргэвчийн ивэрхийн мэс заслын мэдээгүйжүүлгийн

        байдлыг судлан үнэлэх.
                                                            Зорилт

        1. Ерөнхий болон эпидурал мэдээгүйжүүлгийн явцыг цаг хугацааны хамаарлаар нь судлах

        2.  Олон  улсын  түвшинд  ямар  мэдээгүйжүүлгийн  аргыг  өргөн  хэрэглэдэг,  эм  хэрэгсэл,
        мэдээгүйжүүлгэд   хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийг судлах

        3. Ерөнхий болон эпидурал мэдээгүйжүүлгийн үед гарсан хүндрэлийг судлах
                                                    Судалгааны арга зүй

        Судалгаанд  Грандмед  эмнэлэгт  бүслэхүйн  нугалам  нурууны  мөгөөрсөн  жийргэвчийн
        ивэрхийн оноштой мэс засалд орсон 144 өвчтний мэдээгүйжүүлгийн хуудас, сэрээх өрөөний

        хяналтын хуудсыг түүвэрлэн судлав.

        Энэхүү судалгаанд нийт 144 өвчтөний мэдээгүйжүүлгийн хуудас, сэрээх өрөөний хяналтын
        хуудасыг  түүвэрлэн  статистик  боловсруулалт  хийв.  Ерөнхий  мэдээ  алдуулалт  хийсэн  72

        хуудас,  эпидурал  мэдээ  алдуулалт  хийсэн  72  хуудсыг  түүвэрлэсэн.  Мэдээгүйжүүлэгт

        зарцуулж  байгаа  цаг,  мэс  засал  эхэлсэн  хугацаа,  мэдээгүйжүүлэгт  хэрэглэж  буй  эм  тариа
        хэрэглэгдэхүүн,  өвчтөний  зүрхний  цохилт,  инвазив  бус  аргаар  артерийн  даралт,  дундаж

        даралт, амьсгалын тоо, захын цусны хүчилтөрөгчийн ханамж,  хагалгааны дараах өвдөлтийг
        үнэлэх  шугаман  үнэлгээ  (visual  analogue  scale  (VAS)),  өвдөлт  намдаах  эмийн  бүртгэлийг

        хянаж мэдээлэлдээ оруулсан.


        Статистик боловсруулалтыг SPSS 20.0 болон MS – EXCEL программ хангамжуудыг ашиглан

        боловсруулна.







                                                   Хүлээгдэж буй үр дүн





                                                           10
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15