Page 9 - 2017-2018 ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ХАМГААЛСАН ОУСИС-ИЙН МАГИСТРАНТУУДЫН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ХУРААНГУЙ 2-Р БОТЬ
P. 9

Expected results


        Comparing to control group, on first stage assessment the experimental group will have more improvement
        in clinical symptoms, physical and nasal endoscopy examination findings
        Between  subgroups  those  improvements  will  tend  to  dominate  in  “chronic  rhinosinusitis  without  nasal

        polyp” group There is higher chance that reproductive age women are to become a risk factor on chronic
        rhinosinusitis



                БҮСЛЭХҮЙН НУРУУ НУГАЛАМЫН МӨГӨӨРСӨН ЖИЙРГЭВЧИЙН


              ИВЭРХИЙН МЭС ЗАСЛЫН ҮЕИЙН МЭДЭЭГҮЙЖҮҮЛГИЙН БАЙДЛЫГ
                                                    СУДЛАХ НЬ


                                                                        БАЗАРГАРЬД АЛТАН-УНДРАХ

                                              Судалгааны ажлын үндэслэл
        Нурууны өвчлөл нь дэлхийн олон улс орнуудад дундажаар насанд хүрсэн нийт хүн амын 70-

        90%  нь  тохиолддог.  Багана  нурууны  нугалам  хоорондын  мөгөөрсөн  жийргэвчийн
        ивэрхийнээс  болж  архаг  нейропатик  өвдөлт  үүссэнээр  хөдөлмөрийн  чадвар  алдах  нь  нэн

        тэргүүний шалтгаан болж байна. Нугалам хоорондын дискийн ивэрхий үүсэхэд угтвар хүчин

        зүйл голлох, эрсдэлт хүчин зүйл хоёрдогч нөлөөтэй. Дискийн ивэрхийн угтвар хүчин зүйлд
        сөнөрөл  буюу  дегенерац,  тэжээлийн  өөрчлөлт,  механик  үйлчлэл,  удамшил  орох  бөгөөд

        тэдгээрийн шалтгаан эмгэг жам одоог хүртэл бүрэн судлагдаагүй байна.
        Удаан хугацаанд дахин давтагддаг эргономикийн нөлөөлөл, хүнд зүйлс байнга өргөх, байнга

        бөхийх  буюу  нуруугаар  эргэх,  доргионт  байдал,  хөдөлгөөний  хомсдол,  тээврийн  хэрэгсэл
        удаан  хугацаагаар  жолоодох,  таргалалт  зэрэг  нь  бүслэхий  нурууны  нугалам  хоорондын

        мөгөөрсөн жийргэвчийн ивэрхийн эрсдэлт хүчин зүйл болно. Бүслэхүйн нурууны мөгөөрсөн

        жийргэвчийн  ивэрхийн  эмгэг  нь  хөдөлмөрийн  чадвар  алдалтанд  хүргэдэг  эмгэг  юм.  Энэ
        эмгэгийн  улмаас  Улсын  гуравдугаар  төв  эмнэлэгт  2007-2015  оны  хооронд  978  хүн  мэс

        засалд  орсон  байна.  Бүслэхүйн  нурууны  мөгөөрсөн  жийргэвчийн  эмгэгээр  өвчлөгсөдийг
        насны байдлаар судалахад 21-50 насныхан дийлэнхи байгаа нь залуу насны хүмүүс өвдөж

        байна. Бүслэхүйн нуруу нугаламын мөгөөрсөн жийргэвчийн мэс засал улсын гуравдугаар төв

        эмнэлэгт  2009 онд 175, 2010 онд 157, 2011 онд 165,  2012 онд 190, 2013 онд 150, 2014 онд
        81, 2015 онд 59 –н мэс засал орсон байна. Сүүлийн жилүүдэд Грандмед эмнэлэг нурууны

        мэс  засал  хийж  эхэлсэнээр  бусад  эмнэлэгийн  ачаалалыг  хуваалцаж  ажиллаж  байна.  Мэс
        засал мэдээгүйжүүлгийн орчинд өвчтөний аюулгүй байдлыг хангах нь олон улсын өнөөгийн

        шаардлагад чухал байр эзэлж байна. Өвчтөнийг зөв таних, үр дүнтэй харилцааг бий болгох,

        өндөр эрсдэлтэй эмийг хэрэглээний хяналтыг сайжруулах, зөв талбайн, зөв мэс заслыг, зөв
                                                            9
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14