Page 5 - 2017-2018 ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ХАМГААЛСАН ОУСИС-ИЙН МАГИСТРАНТУУДЫН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ХУРААНГУЙ 2-Р БОТЬ
P. 5

МОНОЦИТ / HDL-CHOLESTROL-ын харьцааг зүрхний ишеми өвчний эрт


                                        үеийн оношлогоонд ашиглах


                                                                              ГАНБОЛД ДОЛГОРСҮРЭН





        ҮНДЭСЛЭЛ:
               Зүрх судасны өвчлөл, нас баралтаараа тэргүүлдэг манай орны  хувьд  нас баралтын

        өндөр  эрсдэл  дагуулдаг  зүрхний  титэм  судасны  эмгэгийг  эрт  оношлох  мэдрэг  ба  өртөг
        багатай  арга  нэвтрүүлэх  нь  өндөр  ач  холболтой  юм.           Манайд  хүн  амын  дунд  тогтмол

        эмнэлгийн үзлэг, оношлогоонд хамрагдах нь харьцангуй бага байдаг төдийгүй  өөх тос, архи
        тамхины  хэрэглээ  өндөр  хэвээр  байгаа  нь  суурь  судалгаа  шаардлагатай  байгааг  харуулж

        байна.  Өндөр  хөгжилтэй  орнуудад  ЗСӨ-ний  урьдчилан  сэргийлэх  үзлэг,  хяналт  тогтмол

        хийгддэг  бөгөөд  Моноцит/ӨНЛП-д  харьцуулсан  харьцааг  гол  үзүүлэлтээр  авч  үздэг  нь
        судалгаануудаас  харагдаж  байна.  Иймд  оношлогооны  болон  титэм  судасны  эмгэг,  цусан

        хангамжийн  байдлыг  хянах  боломж  олгодог  бие  даасан  үзүүлэлт  болох  Моноцит/ӨНЛП-д
        харьцуулсан  харьцааг  бусад  оношлогооны  аргуудтай  харьцуулж  судлах  нь  бидний  ажлын

        хэрэгцээг харуулж байна.


        СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО:

               Моноцит/HDL–cholestrol–д харьцуулсан харьцаагаар зүрхний титэм судасны эмгэгийг
        эрт шатанд оношлох боломжийг үнэлэх.


        СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ:

               Энэхүү  судалгааг  ажиглалтын  аргыг  ашиглан,  эмнэлэгт  суурилсан  аналитик
        судалгааны,  агшингийн  загвараар  хийж  гүйцэтгэнэ.  “Гранд  Мед”  эмнэлэгт  2018  онд  ЗСӨ,

        чихрийн  шижин  оноштойгоор  хандаж  байгаа  үйлчлүүлэгчдээс  энгийн  санамсаргүй

        түүвэрлэлтийн аргаар 135 хүнийг сонгож судалгаанд хамруулна. Ёс зүйн зөвшөөрлийн дагуу
        судалгаанд  оролцогчдоос  зөвшөөрөл  авч  асуумжийн  аргаар  мэдээлэл  цуглуулж,  эмчийн

        үзлэгээр биеийн байдлыг үнэлнэ. Мөн лабораторийн шинжилгээний сорьцыг цуглуулж MHR-
        ийн  дүнг  шаардлагатай  багажийн  шинжилгээний  дүнтэй  харьцуулж  үнэлнэ.  Бид  үр  дүнд

        боловсруулалт хийхдээ “SPSS 23.0” программыг ашиглан дескриптив болон нарийвчилсан

        статистик шинжилгээ хийнэ.











                                                            5
   1   2   3   4   5   6   7   8   9   10